BubbleStory.mn сайтын нууцлалын бодлого
BubbleStory.mn нь хэрэглэгчийн мэдээллийг хүндэтгэн үзэж, зөвхөн үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг хангах, төлбөр баталгаажуулах, хандалт удирдах, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор цуглуулж, ашиглана.
1. Бид ямар мэдээлэл цуглуулж болох вэ
BubbleStory.mn дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:
– нэр, хэрэглэгчийн нэр;
– имэйл хаяг;
– нэвтрэх болон бүртгэлийн мэдээлэл;
– төлбөртэй холбоотой бүртгэлийн мэдээлэл;
– хэрэглэгчийн ID, access history, unlock history, membership history;
– IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл, browser, session, log;
– сайтад хийсэн үйлдлийн мэдээлэл;
– техник болон аюулгүй байдлын шалгалтын мэдээлэл.
2. Мэдээллийг юунд ашиглах вэ
Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
– бүртгэл үүсгэх, account удирдах;
– контентын хандалтын эрхийг шалгах;
– төлбөр баталгаажуулах;
– membership, unlock access, үзэлтийн эрх удирдах;
– хэрэглэгчийн хүсэлт, гомдолд хариу өгөх;
– луйвар, fraud, account sharing, хууль бус таталт, системийн зөрчил илрүүлэх;
– аюулгүй байдал, техникийн ажиллагааг хангах;
– сайтын үйлчилгээг сайжруулах.
3. Мэдээлэл хадгалах ба хамгаалах
BubbleStory.mn нь хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглалт, алдагдал, өөрчлөлт, задруулалт, хууль бус нэвтрэлтээс хамгаалах зохистой техник, зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Гэсэн хэдий ч интернет орчин дахь дамжуулалт 100% эрсдэлгүй байх баталгаа байхгүй тул хэрэглэгч өөрийн account, нууц үг, баталгаажуулах мэдээллийн нууцлалыг өөрөө мөн хариуцна.
4. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах
BubbleStory.mn нь хэрэглэгчийн мэдээллийг дур мэдэн худалдахгүй, нийтэд түгээхгүй. Харин дараах тохиолдолд мэдээлэл дамжуулж болно:
– төлбөрийн үйлчилгээ, техникийн үйлчилгээ үзүүлэгчид үйлчилгээний зайлшгүй хэрэгцээгээр;
– хууль, шүүх, эрх бүхий байгууллагын шаардлагаар;
– луйвар, зохиогчийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын зөрчил, хууль бус үйл ажиллагаатай холбоотой шалгалтаар;
– BubbleStory.mn-ийн хууль ёсны эрх, өмч, аюулгүй байдал, нотлох баримтыг хамгаалах шаардлагаар.
5. Cookie ба лог мэдээлэл
BubbleStory.mn нь cookie, session, log, analytics болон үүнтэй төстэй технологи ашиглаж болно. Эдгээрийг:
– нэвтрэлтийг хадгалах;
– хэрэглэгчийг таних;
– аюулгүй байдлыг хангах;
– үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулах;
– алдаа, зөрчил илрүүлэх
зорилгоор ашиглана.
6. Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч өөрийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ дараах сувгаар ирүүлж болно:
– бүртгэлийн мэдээлэлтэй танилцах;
– буруу мэдээллээ засуулах;
– account устгах хүсэлт гаргах;
– нууцлалтай холбоотой тайлбар, гомдол гаргах.
Холбоо барих:
Имэйл: admin@bubblestory.mn
Facebook хуудас: BubbleStory.mn-ийн албан ёсны пэйж
7. Насанд хүрээгүй хэрэглэгч
BubbleStory.mn дээрх зарим контент нь насны ангилалтай байж болно. Насанд хүрээгүй хэрэглэгчийн хэрэглээ, хандалтад эцэг эх, асран хамгаалагч хяналт тавих үүрэгтэй.
8. Бодлогын өөрчлөлт
BubbleStory.mn нь энэхүү нууцлалын бодлогыг хэдийд ч өөрчлөх эрхтэй. Шинэчилсэн хувилбарыг сайт дээр байршуулснаар хүчин төгөлдөр болно.