BubbleStory.mn сайтын үйлчилгээний нөхцөл
BubbleStory.mn сайтыг ашигласнаар та энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Үйлчилгээний агуулга
BubbleStory.mn нь кино, short drama, трейлер, хадмал орчуулгатай холбоотой дижитал контент үзэх үйлчилгээ үзүүлнэ. Сайт дээрх контентыг ашиглах эрх нь зөвхөн тухайн платформ дотор хязгаарлагдана.
2. Бүртгэл
Хэрэглэгч BubbleStory.mn-д бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээлэл, account, нууц үг, баталгаажуулах кодын нууцлалыг өөрөө бүрэн хариуцна.
Нэг хэрэглэгчийн бүртгэлийг бусдад дамжуулах, хуваалцах, худалдах, түрээслэх, олон хүн хамт ашиглахыг хориглоно.
3. Төлбөртэй үйлчилгээ
BubbleStory.mn дээрх тодорхой кино, контент, эрх нээлт, membership, хугацаат үйлчилгээ нь төлбөртэй байж болно. Хэрэглэгч төлбөр хийснээр контентыг өмчлөхгүй, зөвхөн BubbleStory.mn платформ дээр тухайн нөхцөл, хугацаа, хүрээнд үзэх эрх авна.
BubbleStory.mn нь үнэ, үйлчилгээний нөхцөл, хугацаа, эрхийн хэлбэрийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
4. Буцаалт ба цуцлалт
Дижитал контентын үйлчилгээ нь эрх нээгдсэн, үзэх боломж олгогдсон, эсвэл хэрэглэж эхэлсэн тохиолдолд буцаан олголтгүй байна. Гэхдээ дараах тохиолдолд BubbleStory.mn дотоод шалгалтын үндсэн дээр шийдвэр гаргаж болно:
– давхар төлбөр төлөгдсөн;
– төлбөр баталгаажсан боловч эрх нээгдээгүй;
– тухайн контент техникийн алдаанаас шалтгаалан үзэх боломжгүй байсан;
– системийн буруугаас шалтгаалсан баталгаатай алдаа гарсан.
5. Хориглосон хэрэглээ
Хэрэглэгч дараах үйлдлийг хийхгүй:
– контент татах, хуулбарлах, бичлэг хийх, түгээх;
– хамгаалалтын арга хэмжээ тойрох;
– bot, script, crawler, automation ашиглах;
– account sharing хийх;
– бусдын account, төлбөрийн мэдээлэл, нууцлалд халдах;
– BubbleStory.mn сайтын хэвийн ажиллагаанд саад учруулах;
– хууль бус, доромжилсон, гутаасан, төөрөгдүүлсэн контент, сэтгэгдэл, өгөгдөл ашиглах.
6. Account хаах, түдгэлзүүлэх
BubbleStory.mn нь дараах нөхцөлд хэрэглэгчийн хандалтыг урьдчилан мэдэгдэлгүй хязгаарлах, хаах, хүчингүй болгох эрхтэй:
– үйлчилгээний нөхцөл зөрчсөн;
– контент хуулбарласан, түгээсэн, татсан;
– account sharing хийсэн;
– зохиогчийн эрх болон BubbleStory.mn-ийн эрх ашгийг зөрчсөн;
– fraud, fake payment, chargeback, payment abuse илэрсэн;
– сайтын аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн.
7. Үйлчилгээний өөрчлөлт
BubbleStory.mn нь сайтын бүтэц, контентын сан, үнэ, membership, хамгаалалтын арга, интерфэйс, техник шийдэл, үйлчилгээний нөхцөлийг хэдийд ч өөрчлөх, шинэчлэх, зогсоох эрхтэй.
8. Хариуцлагын хязгаарлалт
BubbleStory.mn нь интернетийн саатал, хэрэглэгчийн төхөөрөмжийн асуудал, browser-ийн доголдол, гуравдагч талын төлбөрийн систем, сүлжээ, CDN, стриминг үйлчилгээний доголдлоос шалтгаалсан тасалдал, удаашрал, чанарын асуудлыг бүрэн хариуцахгүй.
Гэхдээ BubbleStory.mn нь өөрийн боломжит хүрээнд үйлчилгээний найдвартай байдал, аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах арга хэмжээ авна.
9. Холбоо барих
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой хүсэлт, гомдол, лавлагааг дараах сувгаар илгээнэ үү:
Имэйл: admin@bubblestory.mn
Facebook хуудас: BubbleStory.mn-ийн албан ёсны пэйж